Замын түгжрэл гэдгийг мэдэхгүй явсан цаг саяхан байсан ч одоо бол өөр. Монгол улс чинь их хөгжиж байгаа. Саяхныг хүртэл машин гэж цөөхөн. Нийтийн тээврээр л унаагаа хийж явдаг байсан хүмүүс одоо бүгд машинтай болсон. Тэгээд олон машинтай болоод түгжрэл үүсдэг болж. Энэ чинь бас хөгжлийн нэг илрэл юм гэж нэг улс төрч ярьж байх юм.
Замын түгжрэлд ганц машин биш зам засвар том нөлөөлдгийг замын мэргэжилтнүүд ярьдаг.
Энэ жил нийслэлийн замыг сайжруулах, шинээр зам тавихад 19.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ төсвөөр олон замыг засч эхэлсэн байна. Одоо харж байгаагаар Халдвартын эмнэлгийн урьдаас XIII хорооллын дундуур гарч, Олимпийн гудамж руу явсан зам байна. Бас Халдвартын эмнэлгийн урдуур явсан , Бэлх-Сэлбийн чиглэлийн Дамбадаржаа-Тоосгоны үйлдвэрийг холбосон, хуучин гэмтлийн эмнэлгийн хойгуур явсан замууд засвартай байгаа.
Зам засахтай холбогдон гарч байгаа нэг бухимдал нь түгжрээ. Тэр тусмаа гэр хорооллийн тийш тавигдаж, засагдаж байгаа замын бөглөрлөөс болж иргэд галзуурах шахаж байгаа. Тэглээ гээд алхаад явалтай нь биш. Одоо өвөл хаяанд ирлээ. Хэлсэн хугацаандаа л дуусаасай гэж иргэд өгүүлнэ. Ямар замаа шинэчилж байгаа нь энэ гээд дулааны улиралд нийслэлийн бүх автомашинаа зогсоолтой нь биш.
Сүүлийн үед Нийслэлийн зам ачааллаа дийлэхээ больсон гэж ярих болсон. Үнэхээр нийслэлийн зам ачааллаа дийлэхээ боливол яах вэ? Жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа соёл дутагдаж байгаагаас л түгжрэл гацаа үүсч байгаа. Үүн дээр замын хөдөлгөөний зохион байгуулалт муу байгаагаас түгжрэл үүсч байдаг гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Үүнийг Замын цагдаагийн газар зохицуулах ёстой. Түгжрэл үүсч байгаагийн бас нэгэн шалтгаан нь зам дэндүү хуучирсных. Тийм болохоор энэ зам засварын ажлыг бүх нийтээрээ дэмжих нь зөв байх.
Замын түгжрэлээс гарах нэг гарц нь давхар зам гүүр
Өнөөдөр нийслэлд давхар зам гуүр их хэрэгтэй байгаа. Ямар өндөр хөгжилтөй орон биш гэж бодох ч Нийслэл Улаанбаатрын тэлэлтийг бодсон ч дан зам ачааллаа даахгүй. Та үүнтэй санал нийлэх үү?
Давхар зам гүүр Нийслэл хотын өнгө үзэмжинд ч нөлөөлнө. Тэр ч утгаараа Гадаадын улс орнууд давхар замыг барьж түгжрэлд нэг их бухимддаггүй байна. Мэдээж Монголчууд өөрсдөө давхар зам гүүр тавьж чадахгүй байх. Тэгэхээр бас л гаднаас хүч авч, технолоогоор нь хийж гүйцэтгэх байх. Ер нь бол Хятад, Японыг давхар замыг маш түргэн хугацаанд тавьдгаараа Дэлхийд алдартай гэж ярьдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment