Хүн тулгараад байгаа асуудлаа шийдэхдээ шөнө орондоо орсон хойноо л бодож тунгаахыг хичээдэг. Тэр нь хүмүүст зөв шийдвэр гаргана гэсэн бодлыг төрүүлдэг байна. Олон хүмүүсийн яриагаар бол өдөр ажил дээрээ, сургууль дээрээ, энд тэнд явахдаа хувийн шалтгаанаас гарсан асуудлаа тэр бүр бодож чадахгүй түүртэж явсаар орой орондоо ормогц л бодож эхэлдэг байна. Хэрэв танд эгзэгтэй хүнд асуудал тулгарсан бол шийдэх гэж бүү яар. Таны хувь заяа, амьдралтай ч холбоотой байж болно.
1. Асуудлыг олон талаас нь хар.
2 Ганцаараа биш ойр дотны хүндээ хэл. Найз нөхөдтөйгөө ярь. 3.Шаардлагатай бол өөрийгөө зовоолгүй хуулчийн зөвлөгөө авч эсвэл сэтгэл зүйчид хандсан ч болно.
Асуудал гэдэг стресс үүсэх нэгэн хүчин зүйл мөн. Стрессээс зайлсхийж байна гээд шийдэхгүй яваад байж болохгүй. Тэгвэл стресс улам хурцдана. Өдөржин стресс-д орохгүй гэж гүрийж явсаар орой л асуудлаа бодож хэвтэнэ гэдэг хамгийн буруу. Сэтгэл зүйн байдалд амралт авсан, тархи өдөрт авсан мэдээллээ тайван боловсруулан тохиолдолд юмыг бодох чадвартай байдаг байна.
“Өглөө оройноос мэргэн” гэдэг үг байдаг шүү дээ. Асуудалтай үедээ өөртөө өглөөгүүр анхаараад үзээрэй.
Friday, November 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment