Оюутан байхдаа номын санд сууна гэдэг тэмцэл шиг л байсан. Хичээлээ тарангуут л очиж оочирлон байж ганц хоёр ном авсан болоод л сууна. Номын санд суух гэсэн оюутны урт дараалал ер тасрахгүй. Номын сангийн үйлчилгээ сайн ч цагийн хуваарийн тухайд арай л давчуу байдаг байлаа. Юу ч хийж амжаагүй байхад л харанхуй болчихно. Үгүй бол хаах цаг нь болно. Маргааш нь дахиад л ирнэ. Өнөөх номынхоо үргэлжлэлийг унших гэж дахиад л оочирлон зогсоно.
Одоо тэгвэл энэ цаг үгүй болох гэж байгаад баяртай байна. Ирэх долоо хоногт Д.Нацагдоржийн номын санд 24 цагийн номын сангийн нээлт болохыг сонслоо. Энэ санаачлагыг анх Монголын оюутны холбооныхон ярьж оюутнуудад амладаг байсан. Засгийн газар, Боловсролын яаманд хүртэл хандаж байсан. Бараг 3-4 жилийн дараа биеллээ олж байх шиг байна. 24 цагийн номын сан одоогоор тийм ч том биш юм. 24 хүний л суудалтай гэнэ. Номын сангийн фонддоо 3000 гаруй номтой. Эхний ээлжинд ямархуу хэмжээний үйлчлүүлэгч суухаас хамаараад цаашид өргөжүүлж болно гэж ярьж байсан. Нээлтээ хийхээр нь очоод үзээрэй. Одоо найз нөхөд хэн нь ч юм шөнө дөлөөр ярилаа гэхэд “Номын сан”-д байна гэвэл битгий гайхаарай.
Friday, November 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment