Дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг ч 2.5 хувь нь цэнгэг ус. Гэтэл эдгээр цэвэр усны ихэнх нь мөс хэлбэрээр мөнх оршдог учраас бид дөнгөж 0.25 хувийг нь ашиглаж байгаа аж. Харин байгалийн цэвэр эко орчинд хүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж ирсэн.More...
Одоо дэлхийн өнцөг булан бүрт хотжилт, хөгжилт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас хамааран усны доройтол нүүрлээд байгааг эрдэмтэд ярьсаар байгаа. Энэ усны хямрал бараг 20 хүрэхгүй жилийн дараа л дэлхийд нүүрлэж болзошгүйг тэд бас анхааруулаад байгаа.
Одоо гадаадад литр савтай ус литр бензинээс үнэтэй байна. Энэ ч ойлгомжтой. Бензингүй бол амьд явж болно. Харин усгүй бол амьд явах аргагүй гэдгийг бүгд л ухамсарлаж байгаа.
Манай улсын хувьд байршлаараа усны гурван том хагалбарын заагт хур тундас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт нь оршдог учраас байгаа усны нөөц нь нутаг дэвсгэртээ жигд тархаагүй хэлбэрээр оршдог байна. Зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн чанар хангадаггүйгээс гол мөрнүүд ихэнхдээ улсын хилээс гадагшаа урсдаг болохоор усны нөөц тун бага байдаг байна. Сүүлийн жилүүдэд ганц манай оронд биш дэлхийд нүүрлээд байгаа дулааралтаас болж усны түвшин өмнөх жилүүдээс эрс багассаныг холбогдох мэрэгжилтнүүд дурьддаг. Тэгэхээр зөвхөн манай улсад биш дэлхийд усны энэ хямрал нүүрлээд байгаагааг бодмоор.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment