Автобусанд явж байлаа. Түгжрэл гэж жигтэйхэн.Замын гацаанд орсон машины сүүлч нь харагдах нь битгий хэл бараа сураггүй болдог болж.Ядаж байхад хажуугаар давхцан яг өнөөдөр бидний яриад байгаа "УБЗ" дугаарын хэдэн жийпүүд цагдаа нарын тусламжтайгаар сөрөг урсгалын замыг хаан байж өнгөрөөд явчихав. Сүр бараатай гэдэг нь.Бодвол гэрлүүгээ л харих гэж явж байгаа даа,эсвэл хоолонд орох гэж яваа ч юм болов уу гэсэн бодол төрсөн гэх. Тэгээд бас би ч гэсэн уг нь гэрлүүгээ л харих гэж яваа юмсан.
Зэрэгцээд харьчих юм байна л даа гэж бодсон гэх.Өдөр тутмын хэвлэлүүд "УБЗ" дугаартай жийпүүдийг түүхий өндөгөөр шидье гэсэн уриалга гаргаж дайн зарлаад байгаа.Энэ ажлыг бид дэмжиж таньж мэддэг хүмүүс болоод дээдчүүдийн хэн нь тийм тансаг машин унаад давхиад буйг мэдддэг бол саналаа Өнөөдөр сонин руу илгээж болно гэсэн. Тэгэхгүй бол өнөөх томчууд чинь өөртөө нэг өрөөлд нэг садан хамаатандаа гэх мэтээр олон хүнд "УБЗ" дугаарын хаалттай машинуудыг өгч байна. Мөн чанартаа тэд өөрсдийн мөнгөөр аваагүй бидний татварын болоод улсын өмч дээр л тоглож суухдаа хожиж авдаг юм.
Энд нэг УИХ-ын гишүүн хүнийг магтах нь зөв боловуу. Хэдий өөрөө бусад тансагтангуудын адил жийп хөлөглөн давхидаг ч "Энэ жилийн төсөвт УИХ-ын гишүүд болоод төрийн албан хаагчдын унааны мөнгө хэдэн тэрбумаар нэмэгдсэнийг дурьдсан" тэрний үндсэн дээр энэ ажлын санаачлаад байгаа гэхэд болно.
Үнэхээр энэ хотод зам тээврээр үйлчлүүдэхэд бэрх болоод байгаа. Мөрөөрөө явж байгаа бидэнд өнөөх тансаг машинууд дээрэлхүү зан гарган хажуугаар салхи татуулан өнгөрөх болж. Мөн чанартаа улсын ажлаа хийгээд явдаг юмуу, хувийн ажлаа хийгээд явдаг юмуу тэрийг таашгүй. Ямартаа ч дотор нь үр хүүхэд,эхнэр,хамаатан садан,аав ээж нь суугаад явдаг гэх. Ингээд бодохоор өөрийн эрхгүй цээжин дээр нэг зүйл огших юм. Үнэхээр л тэр жийпүүд рүү түүхий өндөг шидэж болно гэхэд хэдэн арвыг ч шидмээр. гэхдээ энэ бүдүүлэг үзэгдэл л дээ. Хэрвээ хүн бүхэн өнөөх машинууд руу энд тэнд өндөг шидээд өгвөл ямар их асуудал, нийгмийн том бужигнаан үүсэх бол. Харин энэ асуудлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ л сайн бөмбөгдөх хэрэгтэй. "Өнөөдөр"сонин дээр "УБЗ" дугаартай машины эзэдийнх нь нэрсийг гаргасан байна лээ. Одоо тэгвэл эхнэр хүүхэд ар гэр болоод цаана нь байдаг бүх зүйлийг нь гаргаад тавчих хэрэгтэй.
Харин өндөг шидэх арай л бүдүүлэг мэт санагдана.Шидлээ гэхэд нэг шидвэл шидсэн шиг шидэж арав хорин өндөг нүүлгээд авмаар. Гэтэл нэг өндөг хэд билээ. Над мэтийн хүмүүст тийм хэмжээниймөнгө зүгээр шидээд орхих хайран ч мэт. Түүнээс биш хүмүүс хүмүүс өндөг нь байвал тэр жийпүүдийг үү... гэх
Wednesday, November 7, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment