Манайхан нэгнийгээ шоронд хийх эх дуртай улс. Хэрэв Монголын бүх шоронг нэг дор нэгтгэвэл бараг л хот сүндэрлэнэ дээ гэж ярьдаг. Их олон шоронтой. Бас аймаг сумдад ч бий. Гэмт хэргийн хууль өнөөдөр хатуу гэдэг. Юм л болбол шоронд нь аваачаад хийчихдэг. Хэдэн жилээр ч хамаагүй. Бид чинь бас цөөхүүлээ шүү дээ.
Түүгээр ч барахгүй “Шорон”-д хүн нь багтахаа болиод өргөжүүлэх талаар яригдаж байгаа. Энэ мэт зүйлдээ улс хэт их анхаарвал болохгүй. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авсан ч заавал ялын дээд хэмжээ, хатуу газрын амтыг мэдрүүлж байхаар тэдний биеэр хөдөрмөрлөж,нутаг заах зэрэг хариуцлагыг ноогдуулж болох тал байгаа л юм. ШОРОНД ХҮН ХҮМҮҮЖДЭГ ҮҮ? Хүмүүжинэ гэхээс илүү бөөн өшөө хорсол тээгч хүн гарч ирнэ.Ялаа эдлэж дуусаад өмнөхөөсөө заавал ахиу зүйл үйлдэж байдаг нь өнөөдөр илт байгаа. Дээд доод зиндаа гэлтгүй үнэн үг хэлсэн хүнд үхэр өшинө гэгчээр Улс төрийнхөө хэдээр оролдсон иргэн хэн бэ гуайг ч Цагдаа, цэрэг сэтгүүлч гээд бүгдийг нь “Аавын хаалга” татуулхаар амь тавин хөөцөлдөнө. Тэгш эрх үүнд үйлчлэхгүй байгаа. Телевиз, сонин хэвлэлээр бие бие рүүгээ “тэр их иддэг, энэ ихийг авч байгаа” гэж яриад байдаг улс төрчид… Тэр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ч.Улаан цагаан гээд бүгдийг нь шорондоо хийчих л дээ. Эдний хэргийг яах вэ?
Ингэж эхэлбэл өнөөх ШОРОН чинь орон тоогүй болох биз. Тэр хирээр шорон доторх хүмүүсийн харилцаа, хүмүүжил замбараагаа алдаж, захирагдахаа болино. Шорон дотор ч бас алаг амьдрал үргэлжилдэг. Дээд зэрэглэлийн хүнд /томчуудад/ байнга эргэлт тойролт ирнэ. Байгаа газар нь хүртэл тансаг. Төрсөн гэрээсээ дутхааргүй хангамж, орчныг бүрдүүлчихсэн суудаг гэнэ. Доодчууд болох бидний зэрэглэлийнхэн бор талхан дээрээ л зодолдож өнгөрөөнө. Бас дээр дороо босстой. Боссын тушаалаар тэнд үйл явдал өрнөнө. Бас л нэгэн амьдрал юм даа.
Ингэж хүмүүжүүлэхийн оронд арай өөр систем гаргавал зүгээр гэж санагдах. Ял эдлэж байгаа хүмүүжигчдийг дайчлан хөдөлмөрлүүлэх хэрэгтэй. Нэгдсэн журмаар барилга дээр ажиллуулах, бүтээн байгуулах ажил зэрэг хамтын хүчний ажлыг хийлгүүлж ял эдлэх хугацаанаас нь өчүүхнийг ч болов үр бүтээлтэй өнгөрүүлэх юм бол тэд өөр иргэн болж гарч ирнэ. Энэ асуудал угтаа биелэлээ олж болох л талтай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment