Нийтийн тээврийн үнэ нэмэгдээд гурав хонож байна. Амралтын хоёр өдрүүдэд хүмүүс гадагш нэг их гараагүй зарим нэг нь мэдрээгүй байж болох. Өнөө өглөө автобусанд суусан хүмүүсийн бухимдалыг үгээр хэлэхийн арга алга. Урьд нь 300 битгий хэл 200 төгрөгөө бүрэн төлж чадахгүй 100 төгрөгөөр туулайчлан суудаг байсан хүмүүс олон байсан. Одоо тэгвэл 200 төгрөгөөр туулайчлах нь дээ. Ихэнх зорчигчид 200 төгрөгний тасалбар аваа харагдсан. Кондукторын уур хилэн гэж нөхцөл алга. Арга ч үгүй байх. Хүмүүс 300 төгрөг өгөхөд хараахан бэлэн биш байгаа мэт.
- Та нар мөнгөө гүйцэд төлөөд явж чадахгүй бол буугаад TAXI- ндаа суугаад яв гэж орилох юм. Одоо тэгвэл тэр TAXI чинь километр нь 500 хүрэх вий. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үнэ 300 төгрөг боллоо. Цаашдаа 400 төгрөг ч болох талаар чих дэлсэнэ лээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment