Газар тариалан эрхлэх хамгийн боломжтой газар нутаг хаана вэ гэвэл Монгол гэж хэлнэ. Гэсэн ч хамтын хүчээрээ хөдөлмөрлөж энэ газраа ашиглан бүтээгдэхүүн гаргах асуудлаар таг чиг маруухан. Ярих дургүй. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, зуд турханг ярьсаар л амаа тагладаг. Гэтэл одоо жилийн жилд л тариа ногооны асуудал яригдах боллоо. Энэ асуудлаа ч шийдэж чадахгүй юм. Хариуд нь дэлхийн зах зээл дээр Улаан буудайн үнэ өссөнтөй холбон тайлбарлаад байгаа. Яг энэ зүйл дээр Хойд хөршид мөн үнийн хөөрөгдөл гарч байгаа. Орост өнгөрсөн жил 4000 рубль байсан нэг тонн улаанбуудай өнөөдрийн байдлаар 6300 рубль болтлоо өсчээ. Тэнд талхны үнэ яг өнөөдрийн байдлаар 620 төгрөг болжээ. Ер нь хаана ч гэсэн цаашид өснө л гэнэ. Ямар ч тайлбарын ард өнөөдөр бидний авдаг талх, мах ногооны тоо цөөрсөөр л…
Одоо “Үнэ” гэдэг үгнээс хүмүүс айдаг болчихож. Манай дотоодын гурилан бүтээгдэхүүн үйлдэрвэлэгчид дээрх мессиж-ны сургаар хэд арван төгрөгөөр гурилан бүтээгдэхүүндээ үнэ нэмсээр л байгаа. Увдал авах хүн нь ч цөөрч энэ үйлдвэрүүд зогсож, дампуурах ч талтай юм шиг…
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment