Friday, November 2, 2007
Монгол улсын ерөнхий сайд асан П.Жасрай хорвоог орхилоо
Монгол улсын ерөнхий сайд асан П.Жасрай гуай өнөө өглөө намын XXV их хуралдаандаа ирэх үедээ гэнэт ухаан алдаж эмнэлэгийн тусламж ч авч чадалгүй таалал төгссөн байна. Хурал Соёлын төв өргөөнд болж байсан бөгөөд өлгүүрт хувцсаа өгөн зогсохдоо ухаан алджээ. Одоо II-р эмнэлэгийн түргэний эмч нар оношыг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. П.Жасрай гуай 1933 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрөөд анх багш мэргэжлээс өнөөдрийн өндөрлөгт хүрсэн улс төрийн томоохон зүтгэлтэн байсан. УИХ-ын чуулганы танхимд гишүүд эмгэнэл илэрхийлэхдээ нэг биш хоёр хүний төлөө эмэгнэн гашуудлаа. Учир нь Авилгатай тэмцэх газрын дарга Ч. Дангаасүрэн ч бас өнөө өглөө таалал төгсчээ. Одоогоор МАХН-ын ээлжит их хурал түр завсарласан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment