Бүдгэрч баларсан гүүр. Ганцхан хүний зөрөг. Гүүрээр хэзээ ч хоёр хүн зөрж байгаагүй.Тийм боломж ч байхгүй.Тэнгэрт олон од түгсэн нэг үдэш нэгэн бүсгүй дээш ширтэн гүүрний голд их л удаан зогсов. Цаг нэлээд орой болсон тул гүүрээр гарах хүн цөөрч хүний хөл бараг тасарч. Зогсоод л байв. Их л хичээж, бас ихийг бодсон янзтай харагдана. Хаашаа ч юм яарсан залууг гүүрээр гарах гэж хүлээхийг ч үл анзаарна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа залуу хажууд нь ирээд зогсчихов. Бүсгүй анзаарсангүй.
- Тэнгэрт анх нэг ч од байдаггүй байсан гэдэг.
Бас л анзаарсаншүй.
- Тэгээд хүмүүс бие биенээ хайрлаж эхлэхийн цагт хайр нь тэнгэрт од болон гэрэлтэж эхэлсэн гэдэг.
Бас л…
Залуу зөрж гаралгүй эргээд явчихав. Үдэш орой болсныг сая мэдэрсэн бүсгүй бодлоосоо салж ядан гүүрний хүрээ модыг гараараа илэн эрэг рүү дөхнө. Урагш хартал саяхан гүүрээр гарсан гэлтэй нэг хүн цааш алхан явааг харав. Бүсгүй гайхан эргэж нэг харснаа Яаж? хэмээн амандаа бувтнаад учрыг нэг их олохыг хичээсэнгүй цааш алхав.
Маргааш. Үдэш орой. Яг л цагтаа бүсгүй ирчихсэн зогсоно. Юуг ингэтлээ их боддог юм бол хэмээн харсан бас нэг хүн цаана нь зогсоно. Өнөөх залуу.
- Анх тэнгэрт нэг ч од байдаггүй байсан гэнэ лээ. Тэгээд хүмүүс биесээ хайрлахын цагт тэр их хайр нь од болон тэнгэрт түгсэн гэдэг хэмээн эмэгтэйн шивнэн хэлэх дуу сонстоно. Цааш үргэлжлүүлэн яриад л байв. Ингэж үдэш бүхэн ирж ярьсаар нэг л мэдэхэд өнөөх газарт нэг биш хоёр хүн үдэш бүхэн зогсож харагдах болов. Тэд од бүрийн тухай яриад л …
Friday, November 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment