Friday, November 2, 2007

Эзэн

Миний эзэн их хатуу. Гэхдээ намайг зодож жанчдаггүй. Бас загнаж элдвээр ч аашилдаггүй. Зүгээр л би эзнээ бодохоороо уйлчихдаг. Заримдаа бүр зогсож чадахгүй болтлоо уйлдаг. Бас тарчилдаг. Яг л тамын тогоонд байгаа мэт.Хааяа гуниглана. Миний голд ортол хүйтэн үг хэлчихсэн мэт. Бүр баярын нулимс хүртэл гардаг. Намайг эрх чөлөөтөй болгочихож байгаа юм шиг. Их хачин. Миний эзэн их хатуу. Гэхдээ намайг зодож жанчдаггүй. Бас загнаж элдвээр ч аашилдаггүй. Зүгээр л би эзнээ бодохоороо уйлчихдаг. Тэр эзэн минь миний цээжний зүүнтээ оршдог.

No comments: