Friday, November 2, 2007

ТАЙЗ

Хөшиг нээгдэнэ. Жүжиг эхлэв. Хоёр хүн. Ромео Жулетагаас ч төгс төгөлдөр. Хэдэн цаг үргэлжилсэнийг анзаарсангүй. Жүжиглэлт биш амьдралынх нь хүүрнэл тэнд тоглогдоно. Тайзны голд ханхүү нь зогсоно. Гүнж нь сөгдсөн байх юм. Үлдээч дээ, хүлээгээч дээ, хайрлаач дээ гэж ер хэлээгүй харагдана.

-Энэ чинь юу харж, сонсох нь энэ вэ?
Ханхүүгийн хэлдэг хайрын үгс, харц сөгдөлт үү дээ. Гайхалтай. Гүнж нь яг л эрэлхэг баатар шиг аашилж байна гээч. Сонгодог драм төгсөв. Алга ташилтын дараа зрител чив чимээгүй. Үзэгчгүй. Ганцхан удаа тайзан дээр тавигдах энэ жүжгийг хоёрхон хүн үзэхээр иржээ.

No comments: