Friday, November 2, 2007

Ах намын түүхэнд үлдээх том шийдвэр

Монголын улс төрийн ууган хүчин АХ нам буюу МАХН түүхийнхээ хамгийн эгзэгтэй үед ирээд байна гэхэд хилсдэхгүй. Ойрын өдрүүдэд намын лидерүүдийн дунд хэн нь хэн бэ? гэдэг нь ёстой нэг харагдаж байх шиг байна.
Намын ХХV их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Өнөөдрөөс намын даргын сэнтийд хэн залрах нь ил болох байх. Тэгвэл УИХ-ын сонгуулийн өмнөхөн намын даргаа голж гоодон соливол МАХН юу болох бол. Өдий хүртлэх хугацааны хамгийн том үйл явдал энэ намд болоод байна.
Өнөөдөр Засгийн газраа огцруулбал МАХН дахин босч ирэхгүйтэй адил намын даргаа соливол МАХН 2008 оны сонгуулиар бараа сураг нь тасарч мэдэх л юм болж байх шиг. Засгийн газар солигдох тоолонд ард түмэн бид хэлмэгдэж . Эдийн засгийн болон эд материалын хохирогчид болдог. Арга ч үгүй тэдний далбаан дор л бид амьдарч байгаа хойно. Засгийн газар өөрчлөгдөж солигдлоо гээд ард түмэн дэвжин дээшилсэн түүх ч байхгүй. Сонгууль гэсэн том мөрийн хөтөлбөрийн амлалтад л өдий хүртэл бид найдаж юм горьдож явах шив дээ.
Бид өдөр хоногийнхоо хоол унааны асуудал дээр л эргэлдэж байхад дээдчүүд суудал дэвших, гуншингаа ахиулах гэх мэтээр тоглож суух.

No comments: