Үүр цайж өглөө болжээ. Шинэ өдөр.Шинэ амьдрал. Өнөөх л айхавтар талбар руугаа. Үдэш хүртэл үргэлжлэх ажил. Зүүдэндээ ч хүртэл. Цаг зав гэж байхгүй. Сэтгүүлч. Сайхан мэргэжил. Нарт ертөнцөд байхгүйгээр мөрдөж мөшгих "нандин сайхан алба" гагцхүү сэтгүүч хүнд заяагджээ. Бид хүнийг ухаж төнхөж, алхам бүрийг нь хянаж, алдаа хийг нь ашиглаж байж томчуудын зүрхэнд шар ус хуруулж нийгмийг эрүүлжүүлж жинхэнэ дөрөв дэх засаглалаа тогтоодог юм гэж нэг сэтгүүлч үнэн хэлсэн. Сэтгүүлч. Сайхан мэргэжил. Бүр багаасаа мөрөөдөж сэм сэмхэн үзэг цаас нийлүүлж суудаг байсан. Одоо үүнтэйгээ учирчихсан. Тэгээд насан туршдаа ч зууралдаж мэдэх. Энэ л надад жаргал. Хэнд ч тохиолдохгүй адармаатай өрнөл. Тэр бүхнээ гэр бүлтэйгээ хувааж амсаад л. Нэг өглөө сэрээд уйтгар шаналалд автана. Нэг өглөө сэрээд баяр жаргалд хөтлөгдөнө.
Үүр цайна. Өглөө болно. Шинэ өдөр. Хар жийп, булган шуба, бүдүүн нөхөр бас мөнгө. Үгүй. Ийм амьдралыг хүсэхгүй бэрх.
Friday, November 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment