Нэр цуутай тоглоомчин. Тоглох ээлж нь орой. Мөрийтөй тоглоом түүний мэргэжил. Олдог мөнгө нь эхнэрийг нь баярлуулаад зогсохгүй бас түгшээдэг. Үдэш болмогц бүсгүйн гэрэл гэгээ тодорч ааш зан нь бөмбөрдөг. Эр нөхөрөө өнгөлж, гангалж өгөөд л ажилд нь явуулна. Мөрийтөй тоглоомын газар руу. Оройн 24 цаг гэхэд тэднийд олз омог бялхдаг. Тэвчээр зааж суухаас өөр хэцүү зүйл үгүй болохоор эхнэр нь нөхөртөө хамт явж байх санал тавив. Дэмжиж эхэлсэн өдрөөс л бүх юм эхэлсэн дээ. Хурж цугласан олны нүд хэн дээр тусч байсан бэ гэвэл над дээр гэж эхнэр нь өөрөө ч хэлж болох байлаа. Эр нөхөрт нь саналууд ирдэг болов. Тэдний тавьсан нэг саналын дагуу тоглолт үргэлжилж явдаг болов. Эр нөхөрт нь улам их хариуцлага ирж буйг бүсгүй анзаараа ч үгүй. Бараг арав хоног үргэлжилж буй тоглолт. Эхнэр нь хүнийх болох уу, эсвэл эхнэрээ бас мөнгөө аваад гэрлүүгээ явах уу? гэхдээ нэг ч ялагдаагүй. Алдагдалд ороогүй. Хэрвээ эр нөхөр нь алдах байсан бол хажууд байгаа эхнэр нь байхгүй л байх байсан болов уу.
Эхнэрээ барьцаалдаг болжээ. Хайртай болохоор ингэхээс өөр арга байгаагүй юм. Хожигдлын хариу мөнгө биш хүн байсан. Эхнэр нь. Хожигдохгүй гэсэндээ яаж ухаан зарж цээжин дотроо яргалж тоглож буйг эхнэр нь мэдээ ч үгүй яваа.
Sunday, November 4, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment