Friday, November 2, 2007

Эх орныхоо төлөө өвчлөх хэгтэй

Эх орон гэж юу юм. Есөн хөлт цагаан туг, соёмбо тэмдэг, төрийн дуулал, уул ус, мод чулуу юу?
Аферикд бол хүүхдүүдийг таван наснаас нь төрийн дууллыг нь цээжлүүлэн дуулуулж сургадаг. Гэтэл манай нэгэн Урлагийн их сургуулийн оюутны лекцийн танхимаас төрийн дууллаа бүрэн бүтнээр нь дуулчих оюутан гарахгүй байсан. Хэрэв дуулчихдаг юм бол Монголын түүхийн хичээл дээр 100 гаргана гэж багшийг ам гархад “Түй сурчихдаг байж” хэмээн толгойгоо шааж зогссон оюутнууд олон байсан.
- Үнэхээр эвгүй юм. Сурах хэрэгтэй юм байна хэмээн лекцээ дуусаад тас тас хөхрөлдөнө. За маргааш төрийн дууллын үг олж авнаа гэж нэг оюутанг хэлэхэд нь “Хүүе ээ төрийн дуулал чинь шинэчлэгдчихсэн ш дээ. Мэдээж байгаа биз дээ” гэж номчирхоно. За яахав тэгж байгаад сурчихна даа гэж номчирхоно. Харин тэр сүр сүлд болсон туг дарцагны утга учрыг олох хаа байсан.
Бас зарим нь ямар азаар тэр Африк мафрикд нь төрөөгүй юм болоо. Монгол шиг минь цэлгэр сайхан нутаг хөх тэнгэр онгон байгалтай газар хаана байгаа юм хэмээн энэ “Монгол гэж цэлгэр сайхан нутаг хөх тэнгэр онгон байгалтай орон” гэсэн тодотголоос цааш хэтрэхгүй яваа залуус арай л өөр бодол түүх хэрэгтэй байх.
Тэгээд энэ сайхан бүхнээ магтан дуулаад байгаа Эх орны төлөө гэсэн сэтгэл нь хаана яваа юм бол? Ядаж нэг удаа “Эх орон ” гэж юу юм бэ? Бид яах ёстой юм? Тэгээд нэг эргэцүүлбэл хайрлах сэтгэл төрөх вий. Хайрлах сэтгэл байхад л болно. Сэтгэл л байвал болно. Тэгж түүх уншиж онолдож, дууны үг цээжлэх гэж зовоод одоо хэрэггүй. Хожим төрөх хүүхэддээ ч гэсэн Эх орон гэж бодох сэтгэлийг төрүүлхээр зүйлийг л залуус бид хийх нь зөв.
Үүнээс хойш сэтгэлтэй байцгаая аа. Тэгвэл эх орон чинь баярлана. Түүнээс биш уг чанартаа Улс орон бүр л сайхан тал, уул ус, мод агаартай шүү дээ. Монгол улсыг тийм тодотголоор хуураад хэрэггүй. Хүмүүс нь улс эх орноо ямар вэ гэдгийг нь харуулах юм бол бид жинхэнэ утгаараа Монгол гэдэг нэрээр овоглож амьдархад нүүр улайхгүй.
Хүн бүр л хайраар өвчилдөг. Ялангуяа залуучууд. Та бүгд тэр хайрынхаа зайд Эх орноо багтаагаад хайрлаач. Тэгээд эх орноо хайрлахын дээдээр хайрлаж, санахын дээдээр санаж хөлөрч хонодог болоосой.

No comments: